Швед дэх Монгол Соёлын Нийгэмлэгээс Ч.Мөнхбаярыг дэмжиж Монгол Улсын Ерөнхий сайдад өгсөн бичиг


Монгол улсын ерөнхий сайд Лувсаннамсрай овогтой Оюун-эрдэнэ танаа:

Швед дэх Монгол соёлын нийгэмлэг нь Монгол эх хэл, соёл, өв уламжлалаа дээдлэн хамгаалж, үр хойчдоо уламжлуулан сургах суртачилах, Монголынхоо түүх, олон ястны зан заншилаа түгээн дэлгэрүүлэх зорилготой ашгийн бус байгууллага юм.

Өмнөд Монголд монгол хүний эрх зөрчигдөх, эх хэл соёлыг үгүй хийх устгах, тэдний хүн байх үндсэн эрх нь зөрчигдөх бүр дэлхийд тархан суугаа Өмнөд Монголчууд болон монголчууд тэр дундаа Монгол улсын иргэн Чулуундорж овогтой Мөнхбаяр нь дан ганц Өмнөд Монгол бус бусад Монгол угсаатныхаа төлөө үг хэл дуу хоолойгоо илэрхийлж, өмгөөлөн хамгаалж, дэлхийд тархан суугаа Монгол түмнийхээ төлөө үргэлж санаа тавин сэтгэлээ чилээж олон жилийн турш тууштай тэмцэж ирсэн жинхэнэ эх оронч, чин шударга хүн билээ.

Гэтэл 2022 оны 02сарын17ны өдөр Монгол улсын тагнуулын байгуулага түүнийг гадаадын тагнуулын байгууллагатай холбоотой мэт хэргээр баривчиллаа, үүнд бид маш их гайхширч санаа зовниж байгаагаа энэ дашрамд бас уламжлуулъя!

Чулуундоржийн Мөнхбаярын үйл ажиллагааг зохих хэмжээгээр мэддэг хүний хувьд энд ямар нэг эндүүрэл гарсан гэж бодож байгаагаа энд бас нуулгүй хэлье! Монгол улсын тагнуулын байгуулага нь Монгол улсын ерөнхий сайдын шууд мэдлийн агентлагын хувьд ерөнхий сайд та үнэн мөнийг олоход тусалж чадна гэж бид үзэж байна! Чулуундоржийн Мөнхбаярыг ямар нэг хилс хэргээр шоронд хорьчих вий гэж дэлхийд тархан суусан монголчууд бид сэтгэл зовнин ажиглаж сууна. Монгол улс бол хүний эрхийг дээдэлдэг ардчилсан улс энэ улсын засгийн газрыг толгойлж байгаа ерөнхий сайд бол ардчиллын үнэ цэнийг хамгаалах, ямар нэг иргэнээ хилс хэрэгт унагаахаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үүрэгтэй гэж бодно, тиймийн тул Чулуундоржийн Мөнхбаярын тагнуулын гэх хэргийн үнэн мөнийг олоход анхаарлаа хандуулна уу гэж манай нийгэмлэгийн бүх гишүүд таниас хичээнгүйлэн хүсэж байна!

Ардчилсан Монгол улс үүрд мандан бадраг!

Швед дэх Монгол Соёлын Нийгэмлэг бүртгэлийн дугаар: 802434-3108

Хүсэлт гаргасан:

Швед дэх Монгол Соёлын Нийгэмлэгийн тэргүүн Харцагын Нарсуу 


 2022 оны 3р сарын 31ний өдөр




Comments