Нью-Йоркод болсон цуглаанд оролцсон олон орны төлөөлөгчид. |
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойтой холбогдуулж, олон улсад эсэргүүцэл өрнөж, Өмнөд Монголын Их Хуралдайн (ӨМИХ) гишүүд үүнд идэвхтэй оролцлоо.
9-р сарын 28-нд “Чайнациг эсэргүүцье” цуглаан олон улсад боллоо. Chinazi буюу Чайнаци гэдэг нь “Хятад бол бусад үндэстнийг үзэн ядаж устгагч нацист орон болсон” гэсэн утгатай юм. Токио хотын цуглаан нь БНХАУ-ын ЭСЯ-ны дэргэд болов. Цуглаанд ӨМИХ, Япон, Түвд, Уйгурын тэмцэгчид оролцлоо.
“Өнгөрсөн 70 жилд хятад биш ард түмнүүдийг булаан эзэлж эрхэндээ оруулсан Хятадын коммунист нам тэднийг зүсэн зүйлийн харгислал хэлмэгдүүлэлтээр доройтуулж, Их соёлын хувьсгалаараа тамлан зовоож, үндэсний хэл соёл, шашин суртал, зан заншил, уламжлалт аж төрөх ёс, оюуны, эд материалын, байгалийн баялгийг нь сүйтгэсэн буюу цөлмөн дээрэмдсэн.
Тяньаньмэнд ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцсэн оюутнуудыг алж хядсан. Зүүн Түркестан буюу ШУӨЗО-д сая сая хүнийг бөөнөөх хорих лагерьт хорьж, зүйл бүрээр харгисласан. Хонконгийн шударга тэмцэгчдийг нухчин дарахыг оролдож байна.“Нэг бүс, нэг замын бодлого” нэрийн дор даян дэлхийд эдийн засгийн түрэмгийлэл хийхийг санаархаж байгаа, хүний эрхийг зөрчигч аварга гүрний эсрэг, өөрсдийн эрх чөлөөг хамгаалахын төлөө хонконгчууд тэмцсээр байна” гэж цуглаанд оролцогчид ярьж байв.
Энэхүү цуглааныг ӨМИХ, Японы Уйгурын холбоо, “Ардчилсан Хятадын чиг шугам” ТББ, Энэтхэгийн далай – Номхон далайн Холбоо, Улаантны эсрэг Японы хөдөлгөөн, “Ардчилсан эрх чөлөөт эв нэгдлийн Азийн зөвлөл” ТББ хамтран зохион байгуулжээ.
10-р сарын 1-нд Нью-Йорк хотноо “БНХАУ-ын 70 жил – харгислал хэлмэгдүүлэлтийн 70 жил” цуглаан болов. “Түрэмгийлэн булаан эзлэлт, аллага хядлага, хүний хулгай, эрүүдэн тамлалт, хүний эрхийг зөрчсөн харгислалын 70 жил байлаа” гэж цуглагчид ярьж байв. Уйгур, Өмнөд Монгол, Түвд, Хонконг, Тайвань, Казахстан, АНУ-ын тэмцэгчид оролцлоо. Түвд, Өмнөд Монгол, Зүүн Түркестан, Казахстаны жагсагчид БНХАУ-ын далбааны 4 жижиг таван хошууг хайчлан авсны дараа далбааг шатаав: https://www.facebook.com/100022561088039/videos/543867086375323/
10-р сарын 1-нд Монгол улсын Улаанбаатар хотноо ӨМИХ-г дэмжигчид уулзалт хийж, эсэргүүцлээ илэрхийлэв.
“БНХАУ оршсон 70 жил цөөнх үндэстний хувьд тэднийг харгислаж, уусгасан цус нулимс, гашуунаас гашуун зовлонгийн 70 жил байлаа. Сүүлдээ бүр БНХАУ цөөнх үндэстнээ концлагерьт хорьсон, хүчээр эрхтний донор болгосон, эх хэлээрээ сурахыг хорьсон, энэ бүхэн нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж тодорхойлогдсон төвшинд хүрлээ. Манай БНХАУ-ыг шохоорхож сээтэн хаягчид, хайр зарлагчид эрхтэн болчихоогүй дээрээ дураа татмаар. Өнөөдөр дэлхийн шударга олон нийт БНХАУ-ыг фашист нацист орон хэмээн ил тодоор зарлах болжээ. 9-р сарын 29-нд “Chinazi” үзэгдлийг буруушаах цуглаан болсон. БНХАУ-ын харьяанд хятадууд ч байхыг хүсэхгүй байгаагийн жишээ нь Хонконгийн эсэргүүцэл юм” гэж тэд ярьж байлаа.
Монголын идэвхтэн бас Монгол улсын Хэлмэгдэгчдийн өдрийн цуглаан дээр хэлмэгдсэн өмнөд монголчуудын тухай ярьжээ.
“Чайнаци” цуглааны зурагт хуудас. |
Токиод болсон эсэргүүцлийн цуглааны үеэр. Зүүн гараас: ӨМИХ-н дэд дарга Ч.Жаргал, ЕНБД Дайчин Олхонууд, Японы тэмцэгч Фумие Фурукава. |
ӨМИХ-н төлөөлөгч бүсгүй “Өмнөд Монгол тусгаар улс байх ёстой” гэсэн лоозон барьжээ. |
Улаанбаатарт болсон эсэргүүцэл |
Улаанбаатарт Хэлмэгдэгчдийн өдрийн цуглаанд ӨМИХ-н төлөөлөгч хэлмэгдсэн өмнөд монголчуудын тухай үг хэлж байна. |
Comments
Post a Comment