2014 оны эцсээр, Шинэ жилийн өмнөхөн Японд сүүдэрлэсэн энэ зураг миний хувьд маш их дурсгалтай. 2014 оны эхнээс тагнуул, иммигрэшн хүч хавсраад гурван гэм зэмгүй, хууль зөрчөөгүй ордос монгол залуусыг Монголын ҮАБ-д заналхийлэх үйл ажиллагаа явуулсан гэж албадан гаргах гээд үзчихсэн. Ямар үйл ажиллагаа вэ гэхээр улсын нууц гээд хэлэхгүй.
Санаа нэгдсэн нөхөд хөөцөлдсөөр Хуульзүйн яамнаас “НҮБ-ын ивгээл дор байгаа учир гаргаж болохгүй” гэсэн шийдвэр гаргуулсан. Гэтэл тагнуул, иммигрэшнийхэн яамны шийдвэрийг уландаа гишгэж, 5-р сард та нарыг албадан гаргахаа больсон, ирээд уулзчих гэж дуудаад, шууд хориод, зодож занчиж, ачиж давхиж, цочир хүйтэрсэн өдөр дулаан хувцас байтугай, юу ч авахуулалгүй, хүн хулгайлах маягтайгаар, хууль бусаар Хятадын талд тушаасан байдаг. Нэгийнх нь Чех улсад дүрвэгчээр авах зөвшөөрөл тун азтайгаар энэ үед гарсан тул, Чех рүү бас л нэн яаралтайгаар, эхнэр, гурван балчир хүүхэдтэй нь хөөж туун, албадаж явуулсан.
Хятадад байгаа хоёр яасан бол гэж санаа зовж байтал, Улаанхадын улс төрийн шоронд орсон гэх цуу гарсан. Хуульзүйн яамнаас асуухад манай шийдвэр гарсан, тэднийг албадан гаргаагүй болно гэж албан бичгээр хариу өгч байсан. Иммигрэшнээс асуухаар тагнуул мэднэ гэдэг, тагнуулаас асуухаар таг чиг, нохой хуцахын дайтай тоохгүй. Хятадын тал хоёр залууг хэд хоног хорилгүй гадуур шалгаад , хэргийн бүрдэл байхгүй гээд сулласан байдаг. Нэг нь Монголд сурч байсан, нөгөө нь Монголд ажиллаж байсан, МУ-ын иргэн эхнэртэй. Тэдний амьдрал, хувь заяа бусниулагдсан.
Намар үндэсний үзэлт нөхдийн өмнөд монголчуудаа өмгөөлөх нь өргөжин тэлж ирэхэд ТЕГ тэр гурван залуу МУ-ын ҮАБ-д заналхийлсэн тул гаргасан гэж мэдэгдсэн. Яаж заналхийлснийг хэлээгүй. Ингээд он дуусаж байтал, нэг эрхэм дүү маань Япон руу гарлаа гээд энэ зураг ирсэн. Тэгэхэд ямар их санаа амарч, баясаж байсан билээ. Ийм учиртай зураг юм. Одоо гурван залуу бүгд чөлөөт ертөнцөд байгаа.
Гэхдээ, хамаг амьдрал нь хүйтэн цэвдэг сэтгэлтнүүдийн гарт бусниулагдан, харь оронд дүрвэгчээр очих нь хэцүү л...

Comments
Post a Comment