Та бүхний мэдэж буйгаар БНХАУ-ын Засгийн Газар нь энэ намрын шинэ сургалтын жилээс эхлэн ӨМӨЗО-ны монгол бага, дунд сургуульд “Хос хэлний сурган хүмүүжил” гэх нэрийн дор монгол хэлээр орох хичээлүүдийг бага багаар зогсоож, хятад хэл голлосон сурган хүмүүжүүлэх системийг нэвтрүүлэх гэж байна. Хятадын энэхүү бодлого нь монгол хэлийг хайлуулан устгах аюултай.
Түүнчлэн энэ бодлого нь БНХАУ-ын боловсрол, сурган хүмүүжүүлэх ухаантай холбоотой хууль журам, Үндэсний Өөртөө Засан Тохинох Орны эл зүйлийн хууль дүрэм, Хятад Улсын Үндэсний Хэрэг Эрхлэх Зөвлөлөөс гаргасан хэлний бодлогын тухай тогтоол журмыг зөрчиж буй юм.
Иймээс монгол хэлний боловсролыг хориглох бодлогыг даруй зогсоохыг шаардаж, дэлхийн олон оронд амьдран суугаа монгол түмнээс бидний эсэргүүцлийг дэмжихийг хүсэж байна. Зөвшөөрөн дэмжсэн та бүхнийг гарын үсгээ зурахыг хичээнгүйлэн хүсье.
Уриалагч: Япон улсын Шизүока Их Сургуулийн Угсаатан Зүй, Нийгмийн Ухааны Тэнхимийн багш, профессор, зохиолч Огнуус овогтой Цогту.
Хугацаа: 2020 оны 7 сарын 22-оос 8 сарын 10 хүртэл
Тодруулга:
1. Энэ удаагийн цуглуулсан гарын үсгийг БНХАУ-ын Боловсролын Яам, ӨМӨЗО-ны Боловсролын Тэнхим болон Түнляо хотын Боловсролын Товчоо зэрэг холбогдох газруудад хүргэх болно.
2. Гарын үсэг зурсан мэйл хаяг, утасны дугаар зэрэг хувь хүний мэдээллийг ямар ч байгууллага, хувь хүнд задруулахгүй бөгөөд аль ч газар зөвхөн нэрийг л хүргэх болно гэдгийг тодруулъя.
Гарын үсгийн вэб сайт: http://mongolhel.sakura.ne.jp/
Comments
Post a Comment